ТӨРСӨН НУТГИЙН ДУУЛАЛ
Гүнзгий нуурын нугас ч
Намгаа орхиод эргэлдмээр
Гүйдэл яваа морь ч
Нутгаа мартаад хоргодмоор
Уултай нууртай нутгийнхаа
Өмнө нь сөхрөөд шүлэглэвэл
Устай ундтай нөхдийнхөө
Өргөөнд нь суугаад бадаглавал
Миний нутгийн тухай
Мөчлөг ингэж эхэлсэн
Мөхөс биеэ гололгүй
Шүлэг хэмээн нэрлэв.
Манцуйн дотор хэвтэхдээ
Одды нь харсан тэнгэр
Мантар тунтар гишгэхдээ
Цэцгий нь түүсэн энгэр
Намайг төрүүлсэн ээжийн минь
Борхон гэрийн бууц
Настай буурал аавын минь
Борлог морины байр
Хурга хариулж өссөн
Байцаа, Цахтын зуслан
Гур агнаж явсан
Билүү, Бугатын сэрвэн
Цовоо даага уралдсан
Найрт, Хүвийн дөрөлж
Цагаан модоо наадсан
Нэрээт Бэлчирийн дэнж
Тоост хорвоон энүүхэнд
Тулгаа тулсан газар
Тойгийн чинээ чулууг нь
Өвөртөлж гарсан нутаг